Pearlnism 🦋
5 min readJan 24, 2022

--

Өдөр нарнаас өөр од харж болох болов уу, бид? 💫Daytime Shooting Star💫 кино үзсэн сэтгэгдэл

#daytimeshootingstar #manga # japanese #moviereview #shojo #withsuvd

7-р сарынхаа кино үзсэн сэтгэгдэл тэмдэглэлээрээ дамжуулан уншиж суугаа чамд мэнд хүргээд дараа долоо хоногт чамд гоё юм тохиолдоно гэж ерөөе! 💓ккк. Энэ тэмдэглэл маань жоохон хожуу нийтлэгдэж магадгүй, тиймээс энэ ерөөлд маань хугацаа байхгүй гэдгийг хэлье тэр нь заавал ч үгүй 7 сард л уншвал гоё юм тохиолдоно гэсэн үг биш харин хэзээ үүнийг уншина яг тэр өдрийн дараах 7 хоногт ямар нэгэн гоё зүйл ✨чамд заавал тохиолдоно гэсэн үг. За илбэ шидээ энд үлдээгээд кино сэтгэгдэлдээ орцгооё доо. Энэ удаагийн миний үзсэн сэтгэгдэлээ хуваалцах кино бол 💫Daytime Shooting Star💫 юм.

Энэ cuteeee🥺 кино нь анх shōjo /shōjo гэх үгэн дээр нь дараад shōjo гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэдгийг мэдэж аваарай мэдлэгт дусал нэмэр😉/ төрлийн манга болж гарж байсан юм байнлээ аан харин манганы зохиолч нь Мика Ямамори /Mika Yamamori/ тэгээд дараа нь 2017 онд кино болсон тийм түүхтэй.

За би манга -г нь уншиж огт байгаагүй 😄гэнэт зүгээр нэг өдөр манай найзуудын групп чат дээр манай нэг найз та нар энийг үзээ хөөрхөн юм байна🌸 гээд зургыг нь явуулсан байсан юм тэгсэн манай өөр нэг найз энэ чинь яадаг билээ? багш нь сурагчдаа сайн болчихдог билүү? гээд тэгж байна тэгээд л заза энийг л үзье🤩 /хаха тэгж сонсоод л үзэх хүсэл нь төрж ч байх шиг😹/ заза наргисан юм, зүгээр сонин санагдаад тийм сэдэвтэй кино огт үзэж байгаагүй юм байналээ нээрээ би, тийм багш сурагч 2-н хоорондох нарийн “мэдрэмж” хил хязгаараа давсан хайр дурлал гардаг ч юм уу, нэг тийм кино гэхдээ хайранд хил хязгаар байдаг юм уу?💕 эсвэл хүний бодол санаанд л тэр хил хязгаар нь байдаг юм уу…

Ерөнхийдөө бүдүүн ярьвал Сүзүмэ гээд охины аав ээж нь гадаадад ажлын шаардлагаар явахаар болсоноор ахлах сургуулийнхаа анхны жилээ Сүзүмэ Токиод байх авга ахтайгаа өнгөрүүлэх шаардлагатай болдог юм. Тэнд ахынхаа хамаатан Шишио гэх залуутай танилцах бөгөөд дараа нь шинээр орсон сургуулийнх нь: өөрийнх нь шинэ багш байсныг мэднээ. Тэгээд удалгүй Сүзүмэ багшдаа сайн болчихдог юм. Энэний хажуугаар шинэ сургуульд орсон Сүзүмэ ангийхантайгаа ялангуяа хажууд нь суудаг ангийнхаа хөвгүүнтэй найзууд болох гэж хичээдэг бөгөөд тэр хөвгүүнийг Мамура гэдэг, нэг асуудал нь Мамура охидуудад үнэн голоосоо дургүй гэхдээ тэр нь зүгээр л охидуудын хажууд байхаараа, бүр хүрэх төдийд л ичээд улайгаад байдаг, 😳 тэгээд бас бус өөр шалтгаанаас болоод л тэгээд байсан юм байналээ л дээ ккк бүр cuteee☺️тэгэхдээ тэгсэн ч гэсэн Мамура Сүзүмэтэй дотно найзууд болцгоогоод бүр Сүзүмэд сайн болчихдог юммммм. Харин тиймээ хайрын гурвалжааан гэж…… 😅 за тэгээд энэ хүрээд спойлоо зогсооё та хэд киногоо үзээд Сүзүмэ хэнийг сонгож, ямар шийдвэр гаргахыг нь хараарай за? 😊 би тэхдээ энийг эхнээс нь хэллээ шүү би лав #teamsensei надад sensei л таалагдсан.😽💕

cutieee

Сэтгэгдэлрүүгээ орноо одоо:

Shishio sensei💖 бол надад таалагдсаан яг тоог нь бодвол Сүзүмэ гээс бол зөндөө ах л юм байна лээ за тэр ч яахав 😹тэгээд инээдтэй инээдтэй юм хийгээд нилээн хөгжилтэй гар аа тэр өмссөн байгаа малгайг нь харчих🥺 (дээд талын зураг дээр) гэхдээ бас яг гоё тохирсон үүрэг хариуцлагатай 🧔тэрийгээ ч мэддэг тэр нь гоё.

энийг л харчих л даа……

Cүзүмэ🐋 ёстой хөөөрхөн охин бас нөл эрч хүч, зоригтой юунаас ч айдаггүй бас ухаантай гаднаа ч дотроо ч сайхан хүн гээд тэгдэгдээ тийм хүн. Энэ дүрээс надад сурсан юм зөндөө байсаан.

nieeeeeeeeeeeeeee
Мамура💜

Кинонд Нэкота гээд хөөрхөн охин бас гардаг, яахав эхлээд жоохон эсрэг дүр юм шиг мэдрэмж төрүүлж мэднэ тэр нь болохоор Нэкота Мамурад сайн учраас л тэгээд хайрын гурвалжин 🔼 дөрвөлжин ⏹ үүсээд байгаа хэрэг.

Нээрээ хайр хүнийг хаана ч хүргэнэ хаана ч гэдгээрээ сайн ч муу ч газар аваачиж чаддаг юм байна гэж хэлэх гэсэн юм.

Хайр гээд зогссон юм байна… доторх хүн минь саяхан үзсэн кинотой санал нийлж өгөхгүй догдлоод сүүлдээ гэдэс өвдөж байна шүү. Би өдрийн цагаар од харвахыг харсан миний харсан зүйл нүд гялбам тод агаад үзэсгэлэнтэй байсан гэхдээ би хэзээ ч үргэлж тэнд л тэнгэртээ л байсан олон түмэн оддыг анзаар ч байгаагүй юм байна тэд тэндээ л байсан… гэдэг юм. Хоромхон зуурын догдлол хоромхон зуур нүд булаасан үзэсгэлэн гоо нь хайр магадгүй жинхэнэ хайр байдаггүй харин үргэлж л тэндээ л “тэнгэртээ л “ байсан тэр л хүн жинхэнэ, тэр л мэдрэмж жинхэнэ хайр гэсэн утгыг энэ кино дөнгөж сая надад өгчихөв үү? Яав? Гээд гайхаад тэрэнтэйгээ зөрчилдөөд л байна. Гэхдээ яагаад? тийм жижиг жижиг нүд гялбам мэдрэмж сэтгэгдэлүүд, хэдэн минут секундын цээжин дээрх хүчтэй өвдөлтүүд л хүнийг дурлан дурлуулсаар тэгээд хайр хэмээх агуу зүйлтэй уулзуулдаггүй гэж үү? Би өөрөө ч доторх хүн маань ч төөрөлдсөн энэ киноны нэг санаа надад таалагдсан тэр нь хайр гэдэг гаднах арьс хальс өмсгөлд хэзээ ч байдаггүй тэндээс ургадаггүй яагаад гаднаасаа хамгийн тохирох хосууд мэт харагдах атлаа, энэ хоёр л яг бүтнэдээ гэж бүгдийн найдварыг төрүүлсэн байтал л огтоосоо тохиролгүй тэр л доторх хүн нь юуг ч үл нэвтрүүлэхгүйгээр тэр, тэнд хол цаана байгаа ухаан логикоор тохирч бүтэхгүй байгаа нэгнийг л дахин дахин бас дахин сонгоод байна вэ? Тэрийг хайр тэр л ХАЙР гэгч эд нь байхаа.

Энэ дээр байгааг би өөрийнхөө note-өөс хуулаад биччихлээ энийг би яг энэ киногоо үзсэний дараа шууд утсаа нээж байгаад бичиж байсан юм. Эцэст нь энэ кино надад ХАЙР гэдэг зүйлийг арай нэг өөр өнцөгөөс харуулж, бодож байгаагүй санаануудыг өгч, дахиад л хичнээн харанхуй яваад байсаныг минь мэдрүүлсэн кино байсан юм. Таалагдвал нэг өдөр тухалж сууж байгаад нэг үзээд үзээрэй тэгээд бодлоо надтай хуваалцаарай😊

I’ve decided that the next time I cry, it won’t be because of someone, but because of happiness.

Энэ хүртэл уншсанд баярлалаа дараагийн киногоор уулзацгаая.

-хохо🦋😽 #pearlnism💎

  • instagram @unshaped.07
  • facebook @unshaped7

--

--