Frog Boys 🐸: Бас нэгэн 👦🏻Солонгос 🦸🏻‍♂️тайлагдаагүй 🤷🏻‍♂️гэмт 🧍🏼‍♂️хэрэг🙍🏻‍♂️

Pearlnism 🦋
9 min readMar 26, 2022

Та хэдтэйгээ нэг ийм Солонгосчууд нь өөрсдөө хамгийн алдартай бас учир битүүлэг гэж жагсаасан 3 гэмт хэргийн нэг болох 🐸 “Мэлхий хөвгүүд” 🐸гэж нэрлэсэн, өнөөдрийг хүртэл тайлагдаагүй гэмт хэргээс санаа аван хийсэн “Children…” гэх нэртэй Солонгос кино үзсэн сэтгэгдэлээ хуваалцах гэж байнаа.

#children… #koreanmovie #frogboys #mystery #murder #basedontruestory #moviereview #withsuvd

Киноны эхний арван хэдэн минутаас нь эхлүүлээд дуустал нь уйлуулсан сонин кино. 🥺

7.2/10 IMDb
7.2/10 IMDb 7.8/10 MyDramaList

Гэхдээ би ер нь ганц видео үзээд л сэтгэл хөдөлдөг их уярамтгай л даа тэгээд л уйлсан байх. 😅

Кино бол дээр дурдсаны дагуу жинхэнэ явдалаас сэдэвлэн бүтээсэн болохоор кино үзэж эхэлсэнээс хойш “одоо энэ үйл явдалууд дэвэргэж давсалсан ч гэсэн ихэнхи нь жинхэнээсээ болсон гэсэн үг” гэж бодох тоолонд л нүднээс нулимс 💔гараад бас яалт ч үгүй нэг асуулт байн байн толгойнд төрөөд байв. Энэ асуултынхаа тухай доор дэлгэрэнгүй ярьнаа! харин одоо киногоо базаад нэг товчхон бичихэд гэвэл:

Одоогоос ингээд 2021 он гарсаныг тооцвол яг 30 жилийн өмнө 1991 онд Солонгос улсад анхны орон нутгийн сонгуулийн өдөр болсон байдаг юм байна. 1991 оны 3 сарын 26-ны тэр өдөр Солонгосын Гёнсанг (Gyeongsang) аймгийн Тэгү (Daegu) хотод мөн адил бүх нийтийн амралтын өдөр болж хүн бүр сонгох эрх чөлөөндөө баярлан байх өдрийг харуулсанаар кино эхлэх бөгөөд чухам тэр л өдөр бүхэл бүтэн тавын таван хүүхэд дахиад гэртээ хэзээ ч ирэхгүйгээр алга болсоныг хэн ч мэдэхгүй ээ. Тэдгээр таван хөвгүүд сайн найзууд, үгүй ер нь 1991 онд Тэгү хот нь жижигхэн, хөвгүүдийн амьдардаг хэсэг бүр ч жижигхэн тэгээд ойролцоо амьдардаг учир манайд бол саахалт айл гэдэг шиг л гудманд эрэгтэй хүүхдүүд гэр орноо мартсан аятай л шороон дээр өдрийг бөөн тоглоом тоглож жаргалтай өнгөрүүлдэг дээ яг тэр шиг л 9–13 насны 5 хөвгүүд бүх нийтийн амралтын өдрийг ашиглан ёстой л нэг тоглож өнгөрөөх гэж л хүссэн юм шиг байгаа юм. Ойролцоо насны 5 эрэгтэй хүүхдүүд өөр юу ч хүсхэв. Тэгээд манай хүүхдүүд уулруу гарч мэлхийний өндөг цуглуулах санааг бүгд дэмжээд нийлээд ойролцоо байдаг Варюусан (Waryong) уулруу гарсан ч буцаж хэзээ ч гэртээ ирээгүй юм. Кинон дээр ганц л хүн ирж яваа гайг мэдэрдэг нь хөвгүүд дундаасаа хамгийн бага нь байсан 9 настай Jong-ы ээж, түүний зүрх нь яг хөвгүүдийг уулруу явж байх үеэр хүчтэй хатгаж өвддөг хэсэг гардаг юм тэрийг ээж хүний зөн совин гэж л тайлбарлах байхдаа. 💓🤱🏻

За тэгээд мэдээж 5 хүүхэд нь гэртээ ирэхгүй удаад ирэхээр аав ээж нь санаа зовоод уул нь маш зөв үйлдэл хийсэн гэж би бол хувьдаа бодож байгаа юм тэр нь эцэг эх нь нийлж байгаад нээх цаг алдалгүй бүгдээрээ цагдаад хүүхдүүд нь алга болсон гэсэн өргөдөл өгдөг юм. Гэхдээ одоо тэгээд цагдаа нар ч гэсэн хүн учраас алдах эрхтэй гэж л өөрийгөө тайвшруулах юм, яадаг вэ гэхээр цагдаа нар ерөөсөө авч хэлэлцэлгүй тоглож л яваа биздээ, гэр гэртээ харь удахгүй хүрээд ирнэ, сонгууль болж байна бид хамгаалалтанд гарах ёстой гэсэн хариу хэлээд яваад өгдөг юм. Юу гэсэн ч үг юм. Ер нь ингэдэг юм байна лээ хүн алга болоод 48 цагийн дотор олдохгүй бол амьд олдох магадлал багасдаг тэгээд өдөр ирэх тусам магадлал нь улам улам багасана тиймээс иймээ тиймээ юм ярихын оронд хүн алга боллоо гэж бодсон л бол шуурхай цагдаад мэдэгдэж цагдаа нар нь ч шууд эрэн хайх ажиллагаандаа орох ёстой л юм байна л даа. Тэгээд аав ээжүүд нь өөрсдөө хайхаар гарсан ч мэдээж таван хүүхдийн эцэг эх арван хүн дээрээс сонгуулийн хамгаалалтанд яваагүй үлдсэн хэдхэн цагдаа нийлээд бүтэн уул самнана гэж юу байхав. Ингээд хэрэг даамжирч 7 хоногын дараа сая нэг анхааралдаа авахдаа алга болсон хөвгүүдийг гэрээсээ оргосон гэж зарлаж бас уур хүргэж байгаа юм. 👀

Тухайн үед гэхдээ нэг сайхан юм нь энэ хэрэг нь улс даяараа тарж бараг л хүн бүрийн чихэнд хүрсэн нь тухайн үеийн ерөнхийлөгчийнх нь хүртэл шийдэх гэсэн асуудлуудынх нь нэг болж чадсанаар ерөнхийлөгч анхааралдаа аван тусгай цэргийн хүч гарган эрэн хайх ажилд нь туслалцаа үзүүлсэн байдаг юм байна. Гэсэн ч тэгээд тэгээд олддоггүй л юм.

Ингээд 5 жилийн дараа өөрийнхөө амжилт нэр хүнд нь л өсөж дээшилж байвал юу ч хийхээс буцахгүй найруулагч Сөүлээс Тэгү хотод томилогдон ирж байгаагаар кино үргэлжилдэг бөгөөд тэрээр бодохдоо энэ тухай баримтат кино хийгээд хэргийг нэг тийшээ болгочихвол ёстой жинхэнэ “come back” хийнэ гэж сэдээд их сургуулийн нэг профессортой нийлээд нөгөө хамгийн бага хүүгийн аавыг алга болсон хөвгүүдийг өөрийнхөө хүүтэй нийлүүлээд алчихсан тэгээд болоогүй нойлынхоо доор булсан гэсэн таамаг цагдаа нарт гаргадаг юм. Таамаг ч гэж таамаг, цагдаа ч гэж цагдаа.

Хорвоо ертөнц дээрх цорын ганц хүүгээ хаана юу хийж явааг нь мэдэхгүй бүр нүдэн дээрээ алга болгочихоод тэгээд зогсохгүй өөрөө алсан хүн нь гэж гүтгүүлэх ямар байдгыг тэр ааваас өөр хэн ч мэдэхгүй биз. Удаа ч үгүй архинд орж амьдрах учир утгаа алдсан тэр аав хорт хавдраар бурхан болдог.

Иргэн ирэлт байтугай хэзээ ч ирэх нүүргүй болсон тэр найруулагч буцаад Сөүлд очоод анхны хүүхэд болох охиноо өлгийдөн авч байгаа тухай гардаг хэсэг дээр нь надад нээрэн хүн яаж хүүхэдгүй байж хүүхдээ алдах зовлонг ойлгох юм бэ? гэж бодогдсон юм. Хүн үзэхээс, мэдрэхээс, туулхаас нааш ер нь ямарваа юмыг яаж мэдэрч ойлгож чадах юм. Тэгээд л юу ч бодолгүйгээр хүйтэн сэтгэл гаргаж үрээ алдсан хүнийг хэрэгтэн гэж батлаад хэн хэнээс илүү амжилтанд хүрэх тийм нэг олиггүй санаа тэр хүнд төрсөн байх.

Хүүхэд алга болно гэснээс манай Монголд нилээн дээр бас нэг охин алга болж байсныг би тод санадаг юм хэвлэл мэдээлэл гээд л хаа сайгүй зарлаад л тэгээд л олдоогүй тэр охины ээжийн өгсөн ярилцлага гэх үү? хүүрнэмж гэх үү? тийм нийтлэл “Сахиусан Тэнгэрүүд” гээд номны зохиолч Пүрэвмаагийн фэйсбүүк хаяг дээр нийтлэгдсэн байсан уншаад уншиж чадахгүй дундаас нь хаяад дахиад уншиж билээ. Би чинь уул нь хэр баргийн юмыг хичнээн өвдөж гуньсан ч үзээд уншаад дуусгадаг хүн харин тэр алга болсон охины ээжийн нийтлэлийг л би ёстой чадахгүйн гээд дундаас нь больж байж билээ.

Нийтлэлийн хэсгээс : “…Хэн нэгнээ алдсан хэн нэгний амьдрал тэр өдөртөө гацаж орхидог. Ирээдүй, өнгөрсөн, одоо ч гэж байхгүй. Зөвхөн тэр өдөр л байдаг. Би хүүхдээ өдөр бүр хайдаг. Хайж байхдаа би жаахан ч болов тайвширдаг. Хэрвээ хайхгүй зогсчивол, миний өчигдөр хайсан газар хүлээж байгаа мэт санагдаад байдаг. Дахиад очоод үзэхээр байдаггүй л дээ…”

Кино их сонин дуусах гэж байна даа гээд л бодонгуут хаа байсан болоогүй байдаг хөвгүүд алга болсон өдрөөс эхлээд тэдний цогцсыг олон олтол үргэлжлэх хөвгүүдийн аав ээжүүдийнх нь амьдарлын тэр хүйтэн зогсонги цаг хугацааг яаж ч юм бэ мэдэхгүй гэхдээ ямар нэгэн аргаар маш сайн гаргасан байсан гэж надад санагдсан. Яг нэг тийм тэр хүмүүсийн амьдрал дотор орж хамт амьдарсан аятай.

Тийм тэдний цогцос олддог юм. Гэхдээ хаа байсан 10 жилийн дараа буюу 2001 онд тэгээд хаанаас яаж олдож байгаа нь хөгийн за би ингээд аль болох спойлордохгүйн тулд энэ хүрээд үйл явдлын тухай ярьхаас илүү сэтгэгдэлрүүгээ орноо.

Дээр би кино үзэх явцад байнга нэг асуулт төрөөд байсан гэж хэлсэндээ тэр нь Яагаад? хэрвээ хэн нэгэн хүн тэр 5 хүүхдийг алсан бол яагаад ингэж байгаа юм бол? яасан болохоор хүн ийм болдог юм бол оо? Солонгосчуудын өөрсдийнх нь гаргасан 3 таамаг байдаг юм байна лээ.

1. Хөвгүүдийг хүн алсан: Хэн нэг тэр уулыг маш сайн мэддэг гэхдээ тэр хавиар амьдардаггүй хүн хөвгүүдийг уулруу гарахыг хараад араас нь дагаж очоод алсан бүр эсвэл дагуулж гаргаад алсан.

2. Хөвгүүд өөрсдөө бууж чадалгүй осгож үхсэн: За бас арай тэ тийм юм байх боломж их бага байхаа, тэр уул нь өөрөө маш намхан бөгөөд хөвгүүд алга болсоноос хэдэн жилийн дараа Солонгос улс адилхан насны хөвгүүдийг ямар ч тусламжгүйгээр уулруу гаргаад өөрсдөөр нь буулгуулахад бүгд ямар ч асуудалгүй бууж ирцгээсэн байгаа юм.

3. Энэ их сонин бүр хэрэг гараад цогцос олдоод олон жилийн дараа хөгшчүүдийн асрамжийн газарт байсан нэгэн настай эмээ хажуу орныхоо эмгэнд залуудаа хийсэн гэм буруугаа хэлж байна гээд энийг хэлсэн байгаа юм. Тэр эмээ залуудаа Тэгү хотод нөхөртэйгөө бас хөгжлийн бэрхшээлтэй хүүтэйгээ амьдарч байсан бөгөөд олон нохойтой байсан юм байх. Тэгээд тэр нэг сонгуулийн өдөр нохойныхоо үүрийг цэвэрлэнэ гээд нохойнуудаа сул тавьж таарсан байгаа юм, энэ үеэр манай 5 хөвгүүд тэр замаар явж таарсан бөгөөд нэг хүүг нь сул байсан нохой барьсан гэх тэгээд нохойны эзэн болох одоо нөгөө эмээ болон эмээгийн нөхөр 2 ирэхэд хүү аль хэдийнээ нас барсан байж тэгээд л тэр 2 ирэх ял шийтгэлээс айж эмээсэндээ үлдсэн 4 хөвгүүнийг нэг нэгээр бариад машинруугаа хийгээд хөнөөсөн гэж тэр эмээ хэлсэн байгаа юм. Мэдээж хажуу оронд хэвтэж байсан эмээ нь сонсоод шууд ач хүүдээ энэ тухай ярьсан бөгөөд ач хүү нь энэ алдартай хэргийг маш сайн мэддэг байсан болохоор өөрийнхөө сошиал хуудсан дээрээ нийтлэсэн байсан. Хэр үнэн гэдгийг би мэдэхгүй ч надад энэ хувилбар илүү байж болох юм шиг санагдсан би тэгээд ийм гэмт хэрэг нууцлаг аллага гэх мэтийн юманд хорхойтой хүн болохоор YouTube -ээс баримтат киног нь олж үзсэн юм тэрэн дээр нэг хүүгийнх нь аав тэр үед би тэр хавиар байдаг ноход хөвгүүдийг минь барьсан байх вий гэж их айсан гэж хэлдэг юм тэгэхээр тэр хавиар хүүхэд барьчих чадалтай нохой байсан л байгаа юм. Энэ хувилбаруудыг юу гэж бодох бодол таамгыг та хэдэд үлдээе. (YouTube дээр байсан баримтат киног энд оруулчихъя)

Солонгосчууд ийм хүний гүн гүзгийд байх сэтгэл хөндөж санаа зовинуулсан кино хийхдээ үнэхээр сайн, хэтэрхий үнэн, ямар ч шүүлтүүргүй хүн болгоны дотор байдаг айдас, сэдэл, “чөтгөрийг” ч гаргаж тэр хэсэгт нь онож хүрэхдээ сайн. Солонгосчууд ганцаараа ийм сайн кино хийж чаддаг байж болох ч иймэрдүү сэтгэл өвтгөм зүйл тохиолддог цорын ганц газар нь Солонгос биш юм. Өсөж төрсөн эх оронд минь ч нүд орой дээр гаргаж амьсгал боом хэргүүд ил далд гардаг гэдгийг жаахан том болоод л ойлгож байна. Голдуу хүчирхийлэл давамгайлана, тэгээд ихэнх хохирогчид нь хүүхдүүд, ирээдүйд тэд ч бас хүчирхийлэгч болох болов уу?

Миний киноны туршид өөрөөсөө байнга асуусаар байсан асуулт: Яагаад? Хүчирхийлэгчид, гэмт хэрэгтэн, алуурчид тэд яаж яагаад үүсдэг вэ? хүн бол эргэлзээгүй хамгийн хүчтэй амьтан гэж би боддог яагаад гэвэл бидэнд ухамсарт тархи байдаг учраас бид хүсвэл хэн л бол хэн л болж чаддаг бас бусдыг хэн л бол хэн л болгож өөрчилдөг бүх талаараа. Алуурчид алуурчин болж төрдөггүй, тэд алуурчид болтлоо сэтгэл зүйгээ гэмтээлгэдэг өөр хэн нэгнээр хатуу хөтүү нийгмээр, архичин ааваараа, амиа бодсон ээжээрээ, өөр хэн нэгнээр тэд алуурчин болж өсгөгддөг, заалгадаг гэхэд хэлсдэхгүй. Яг адил хүйтэн нийгэмд туучин явахдаа эргэн тойрноо хэн илүү хайрлаж дулаахан харцаар харсан нь ялдаг гэдгийг л хэлэх гэсэн юм, магад өнөөдрийн таны ганц сайхан үг ирээдүйд хэн нэгний амийг аврах ч байж мэднэ. Эцсийн эцэст үзэн ядалтыг үзэн ядалтаар дийлдэггүй хайр л үзэн ядалтын дүрэлзэн асах галыг өмнө нь асаж байсан юм уу гэж гайхмаар утаа униарнаас өөр юу ч биш болгож чаддаг. Гэхдээ чин сэтгэлийн бусдын төлөөх хайр, хэн нэгний жинхэнэ сайн сайхны төлөөх ямар ч ашиг хонжоо харсан харцны хэлтэрхий ч дусаагүй тийм ховор хайр. Би нийгмийн хар бараан байдал, хүний ёсноос гажууд үйлдлүүдийг ердөө хүний жаахан сайхан нинжин сэтгэл дутсан дутагдалын үр дүн ангаж цангасан цангаа гэдэгт итгэдэг. Тиймээс хүн бүрийг хайрлах юмсан….

Түрүү жил 2021 он гараад энэхүү киноны ард байх жинхэнэ хэргийн 30 жилийн ой гэх нь ч бас хаашай юм гэхдээ энэ хэрэг гараад ингээд 30 жил өнгөрсөн байна. Тиймээс туулах ёсгүйгээ туулсан тэдгээр 5 хөвгүүдийн жинхэнэ нэрийг уншаад сайн сайхан зүйл бодож дахиад ийм зүйл хэзээ ч хэнд ч бүү тохиолдоосой гэж хүснээ.

Woo Cheol-won,🐻

Jo Ho-yeon,🧚🏼‍♂️

Kim Young-gyu,🐰

Park Chan-in 🦅

тэгээд Kim Jong-sik,🦸🏻‍♂️

Энэ хүртэл уншсанд баярлалаа, 😅дараагийн киногоороо эргэн уулзацгаая.

-xoxo🦋 #pearlnism

  • instagram @unshaped.07
  • facebook @unshaped7

--

--