Comfort Zone #yourdaily #dose #of #Perla

Pearlnism 🦋
3 min readFeb 10, 2022

Австралид сураад ирсэн Англи хэлнийхээ багштай уулзаад…

Гэнэт чатны динн гэдэг дуу дуугарч байна хүн паникдуулсан муухай дуу шүү хаха тэгсэн надад Англи хэл гэдэг зүйлийг ойлгуулж, дурлуулж өгсөн Англи хэлний маань багш “…need your help маргааш Шангрила дээр 1 цагт” гэсэн чат бичсэн байх юм. Багш маань намайг Америк явдаг жил Австралийн магистерийн тэтгэлэгт бас тэнцээд би АНУ-руу харин багш маань гэр бүлтэй Австрали руу явж бид хоёр хонхны баяраас хойш ерөөсөө уулзалдаагүй юм.

Цочирдов, сандрав, бас ичив…

Ажил хийж байгаа ч онлайн, нээрэн одоо би өөрөө англи хэлний багш болсон юм байна хэхэ, гэрээс хол гардаггүй сургуулиа дураараа хаячихсан би гэдэг хүн гэр бүлээсээ өөр хүнтэй ярилгүй удчихсан гэдгээ танихгүй хүнтэй танилцах шаардлагатай үед мэдэрдэг зовнисон мэдрэмж гэхдээ уулзаагүй удсан одоо л нэг юм дахин уулзах гэж байгаадаа догдолсон мэдрэмж холилдон цээж дүүргэх үед л ойлгов. Сандран сандран бас хоцрон (as always lol) очсон багш маань ирчихэж тэврэлдээд л ам уралдан яриа эхлэв гэхдээ дотроо бас ичингүйрээстэй. Хүн тэгээд гайхамшигтай амьтан шүү би бүр ялангуяа маш маш бүр аймааар хурдан уусах гээд байдаг төрлийн хүн тэр одоо сайн уу муу юм уу мэдэхгүй гадагшаа дотогшоо гаралгүй хүн амьтантай жоохон л уулзалгүй өнгөрчихөөр төрөхөөсөө хүнтэй ярьдаггүй юм шиг болчихоно. Саяхан намар л “галзуурч” яваагүй юм шиг… За тэр яахав миний багш чинь үнэхээр сайхан болчихжээ угаасаа мундаг хүн байсан л даа гэхдээ улам бүр мундаг эмэгтэй болжээ гэж санагдсан бас чухал зүйл багшаасаа ойлгож авав.

Би чинь 18тай тэнэг юм ярьж байгаадаа бүх ээжүүд, гэр бүл зохиосон уншигч нараасаа хүлцэл өчье! тэгээд би тэгж боддог юм л даа хүнтэй суугаад хүүхэд л гаргавал дуусаа гэж, харин тиймээ тэнэг байгаа биздээ гэхдээ энэ бодол маань багшаа хараад их өөрчлөгдөв. Би бүр мөсөн тэгж бодохоо больсон гэж худлаа хэлэхгүй ээ гэхдээ ер нь л даацтайхан өөрчлөгдсөн гэж харин хэлж чадна. Миний бодолд бол эхнэр болох за тэгээд хүүхэд гарвал тэгээд л өнгөрсөн гадагшаа дотогшоо сурах, явах, юм үзэж нүд тайлах гэдгийг мартсан дээр гэж боддог хүн байлаа зүгээр санаанд ерөөсөө багтдаггүй байсан юм, хараад авах жишээ ч байдаггүй. Тэгтэл багш маань тэтгэлэгт тэнцэхдээ 2 настай 5 настай хоёр жаахан хүүхэдтэй гэхдээ тэрийг ачаа садаа мэт огтхон ч харалгүйгээр хүссэн сургуульдаа хүссэн газраа очоод сурчихаад ирсэн байв. Өөрөө багш хүн болохоор багш талаасаа ойлгосон юм аа надад хэлж суухдаа нүд нь гялалзаад хөөрхөн, хүүхдийн сэтгэл зүй энэ тэр тийм зүйл би огт боддоггүй явжээ гэж надад хэлж байна бүр уйлмаар санагдав lol. Буцаад доктордоо сурахаар явахаасаа өмнө энд хийж болох юу л байна бүгдийг нь хиймээр байна; төсөл, багш юу байдаг юм бүгдийг нь! гэж байх юм. 2 хүүхэдтэй гэр бүлтэй эмэгтэй хүн миний хуучны сэтгэхүйд бол ингэж хэлэх ёсгүй байхгүй юү тэнэг явсанаа ухаарав хаана ч хэзээ ч багш л хүн шиг зөвхөн англи хэл бус харин бүгдийг зааж биеээрээ үлгэр дууриалал болж яваа багшдаа баярлалаа. Энийгээ цаг нь болохоор хэлнээ тэр үед нь ичээд хэлж чадсангүй.

Энэ жил сургуульд сурахгүй байгаа муухай санагдаад таалагдсангүй тэгээд гарчихсан мэргэжилээ бас гэнэт сольсон гэж хэлээд хариуг нь зовнилтой хүлээж зогссон надад за ашгүйдээ болж болж гэж байна хэхэ яг зөв гадагшаа гарч сур, яаж ч байсан гэж бүр тулгаж хэлэв. Яг “багш” гэдэг хүнтэй таарч учрах тавилан байхгүй байсаар ахлах сургуулиа төгссөн надад багшийг минь буцаагаад явуулсан тэнгэртээ баярлалаа завсар жил авсан хүүхдийн сэтгэл зүй байнга тийм сайхан байдаггүй юм шиг санагдсан бас хувьдаа надад их ч зүйл тохиолдсон төөрөлдөж төөрөлдөж өөрийгөө хуурч явсаар сонгосон мэргэжилээ сольсон, өөрөө өөртөө баахан ачаа үүрэг үүрүүлчихээд тэгээд бас туслаач гэж огт хэлдэгггүй монгол зангаа толгой дээрээ гаргачихсан яваа надад багшийг минь явуулсанд баярлалаа тэнгэр минь.

Яалт ч үгүй өөрчлөлт тав тухгүй бүсээс айж болохгүй гэдэг хэрнээ өөрөө хэтэрхий тухтай газар шигдчихээд хүлээн зөвшөөрч чадахгүй нүдээ аниж чихээ таглаад тас суучихсан бага багаар уусан шингэн замхарч байснаа багштай уулзаж ойлгосон юм.

Ганц л амьдрана.

--

--