18 нас 🦋 ба их хүлээлт

Pearlnism 🦋
2 min readApr 20, 2021

#pearlnism #18 #18wishes #for #18thbirthday

Ер нь яагаад 18 нас нэг тийм онцгой байдаг юм бол? Жолооны үнэмлэх авах, сонгуульд санал өгөхөөс өөр 18 настай дагалдаж ирдэг “бэлэг” 🎁 юу байдаг билээ? гэхдээ би машинд нь л дуртай болохоос яг унаж уралдаж давхиж явах төрлийн хүн бол биш магад ирээдүйд яг яах гэж нь мэдэгдэхгүй огт унадаггүй хэрнээ олон содон сонин ✨vintage✨машины цуглуулгатай болсон байж мэдэх л хүн би, тэгэхээр жолооны үнэмэлэхэд бол тэгж их догдлохгүй байгаад байна л даа. Аан харин сонгууль өгөхийг бол чин сэтгэлээсээ хүлээж байна💙❤️. Уул нь 21 насныхаа төрсөн өдрийг л ингэж их догдолж хүлээж суумаар юм гэхдээ би яагаад ч юм 18 насандаа л зөндөө их догдолж тэгээд ямар ч хамаагүй аргаар энэ насаа сайхан өнгөрүүлэх ёстой юм шиг мэдрэгдээд байна.💓

Би бас үнэндээ өөрөө зөндөө дотроо хувь тавилан, аз ерөөл эдр биш би л өөрөө юуг ч босгоно бүтээнэ (аааая)😹 гэж боддог хэрнээ яг бодсон чинь би гэдэг хүн энэ хүртэл дандаа ямар нэгэн сайхан зүйл өөрөө болохыг хүлээж, дандаа тэр хүнээ өөрөө над дээр ирэхийг нь, эхлээд надтай мэндлэхийг нь хүлээж, дандаа л нэг ид шидийн аятай үйл явдалууд амьдралд өөрсдөө болохыг нь хүлээсээр ирсэнийг анзаараагүй явжээ. Хүлээлтээр дүүрэн 17 жил минь🌸 Гэхдээ энэ удаад өөр, одоо хүлээж суусан газраасаа босох цаг нь болсон байх эсвэл одоо л босохгүй бол энэ автобус хүлээж суудаг буудал шиг хүйтэн бас тухгүй газраа би үүрд үлдэнэ байх тиймээс одоо босоод урагшаа алхаад явна тэгээд хүсээд хүлээгээд байсан зүйлс дээрээ өөрөө очно. Шинэ он гарсанаас хойш ингэж боддог боллоо. 2021 он гарсанаар ингээд би 18 хүрч байна. Тиймээс би энэ хүлээлтээ хаях их үйл хэргийн эхлэл болгож түрүү жилийн төрсөн өдрөөрөө л хийнэ дээ гэж бодож байсан нэг зүйлээ хэрэгжүүлэхээр шийдсэн юм. Тэр нь бол“18 wishes for 18th birthday”🍀, 18 насны төрсөн өдрөөрөө би өмнө нь хэн нь ч юм бэ хаанаас ч юм гарч ирээд яаж ч юм ямар нэгэн аргаар надад хийгээд өгчих юм шиг хүлээж суусан ✨18 хүслээ✨ өөрөө биелүүлнэ, өөрөө өөртөө хийж өгнө.🧚🏽‍♀️За ийм л юм хийнэ гэж төлөвлөсөнө.

Би тэгээд ийм нэг гэнэт одоо ерөөсөө тэгнэ 💂‍♀️гээд шуудхан гаргачихсан шийдвэртээ үнэхээр их догдолж бас хажуугаар нь жоохон айж сандарч байгаа ч хүслүүдээ хийж эхлээ ч үгүй байж өөрөөрөө аль хэдийнээ зүгээр л шийдвэр гаргасанд нь бахархаад яваадаа хайр хүрээд байгаагаа нуухгүй ээ. 💃 Цаашдаа нэг нэгээр нь биелүүлсэн хүслээ блог болгоод бичээд явах болохоор ✏️сонирхолтой санагдвал орж ирж уншаарай. Аан бас уншиж байгаа та ч бас “хүлээж” 🔮суусан хүслээ одоо биелэх цаг нь болсон гэж бодож байвал надтай хамт хүслээ биелүүлээд яваарай 🍊эцэст нь бидний амьдрал үргэлж бидний гарт л байсаар ирсэн, байдаг, байх ч болно зөвхөн тухайн хүн үүнийг хүлээн зөвшөөрөх үү? үгүй юү? гэдэг л байдаг байх. 🗝

--

--