18 нас 18 хүсэл: Хүсэл дугаар 6. Хайрын захиа өгөх

Pearlnism 🦋
5 min readMar 8, 2022

Энэ хүслийн яг өмнөх биелүүлэхийг хүссэн хүсэл минь хайрын захиа авах байсан бол эсрэгээр нь хайрын захиа өгөх гэсэн хүслийг ч бас 18 хүсэлдээ оруулсан юм. Аягүү дураараа юм аа тэ? хаана ч тийм бэлэн сайхан хайрын захиа өгдөг хүн байх юм, тэ? гэхдээ тийм хүн байсан болохоор л энэ хүслийг оруулсан юм. Сайн хүн байСАН.

Моод эргэдэгээ гэж гүэ мөн… хувцас загварын ертөнцөд платформ гутал, том шилнүүд, доор суудалтай өмд, даашинз эргэн ирж байгаа шиг амьдралын хэв маягт ч бас моод эргэн ирж байна хайр дурлалд хүртэл — эсвэл зөвхөн миний л амьдралд. Захиа өгч авалцсан “дээр үеийн” хайр дурлалын түүхийг илүүд үзэхээ би өмнөх хүсэл дээрээ бичсэний адилаар удаан биш ч гэсэн сайн явсан хүндээ захиа өгөхийг хүсвээ. Харин би өөрийгөө ч гайхаж сууна, ямар зоригтой юм бэ? гээд гүэ хүн ер нь сайн гэсэн сэтгэлийг минь хүлээж авахгүй байх вий татгалзвал яанаа гэж л айдаг болохоос хэн ч хайртай дуртай хүндээ хэлж чадах л байх л даа эсвэл… Энэ их эрт дээр үеэс дамжин ирсэн зүйл л дээ — охидууд гуйлгаж хөвгүүд гуйх учиртай охид өөрсдөө түрүүлж үйлдэл хийх аваас тухайн охины үнэ цэнэ шалтай ижил түвшинд очих нь зүйтээ ингээд ч зогсохгүй иргэн тойрны хэнбугай ч шоолон инээж ханатлаа ярих тавилантай ажээ бидний нийгэмд. Нэг явдал ярьж өгье би 5 билүү 4-р ангидаа нэг бандид хайрын захиа өгч байсан юм бүр дээр нь цээж зургаа наачихсан байсан гээд л бод гүэ яг яагаад тэр бандитай үерхмээр байсан яасан учраас өөрийгөө аан би энэ хүүд сайн болсон юм байна гэж бодсон юм бүү мэд ямартай ч тэр захиаг нууцаар карманд нь хийж байсанаа санаж байна. Тэгтэл тэр хүү маргаашнаас нь л надаас зайгаа бариад эхэлвээ lol гэнэт шоконд орсон уу яасан за үүний хажуугаар их драматай (багаасаа л өөрөө драма байсаар ирлээ lol) манай анги исмен анги гэж зөв бич үү яав ямартай ч тийм ангитай байсан юм (нэг ангийг өглөө болон өдөр гэж 2 хувааж ашигладаг ангиудыг хэлдэг) 9-р ангийхан байсан бид хэдээс хамаагүй том тэр ангийн хөвгүүд нь манай найзуудтай жоохон хөөцөлдөж бариад тоглоод байдаг тэгээд нэг нь намайг хөөрхөн охин гээд л байдаг байсан юм lol гэхдээ нээрээ нэг тиймэрдүү байдалтай байсан юм л даа тэгсэн л яаж байгаад билээ багшид нэг хүүхэд тэр тухай хэлсэн байваа багш тэр үед яагаад ч билээ ууртай байсаныг хэлэх үү бид хэдийг самбарын өмнө гаргаж байгаад нэг нэг алгадасан юм. Халуу дүүгээд л хамаг бие салганаад тэгээд манай багш “……..”(манай ангийн өөр нэг охины нэр) шиг ихэмсэг бай хөвгүүдийн хойноос гүйх гэдэг бол байж болшгүй зүйл… ерөнхий утга нь бол миний тэр бандид захиа өгч байгаа нь ер нь л тэр үеийн байдал нь бол эмэгтэй хүнлэг бус буруу үйлдэл гэж хэлсэн юм. Би ч санал нийлсэн тэр үед бас маш их ичсэн. Энэ явдалаас хойш би дахиад хэзээ ч дахиж анхны алхам хийгээгүй байнга хүлээдэг болов хэн нэгэн хүн ирээд зүгээр ч нэг биш бүр үнэхээр сайн гэдгээ нотлох хэмжээний “гуйсан” цагт л мессэж чат тэрүүхэнийг бичдэг болов. Хариу бичнэ гэхдээ дуртай байгаагаа мэдэгдүүлж болохгүй, энэ дуртай байна гэж бодохвий гэж айна, гэнэт бичихээ болино тэгээд хаа нэг хариулна ер нь ийм байх нь миний хувьд “эмэгтэй” хүн байх гэсэн тодорхойлолт байлаа. Гуйлгаж, араасаа гүйлгүүлэх нь.

Жанжин

Америкаас ирээд би өөр ахлах сургуульд орсон юм яагаад энийг яриад байгаа гэхээр 12-оо төгсдөг жил би удаан найзгүй явж байгаад найзуудтай болж байгаа юм л даа . Гэнэт л нөгөө жинхэнэ болдог зүйл нь болдогоороо болчихсон, бие биенээсээ тэс өөр охидууд эхлээд хичээлийн дараа юм ярьж суудаг болж тэгээд грүпп чаттай болж тэгээд нэг л мэдэхэд хамаг нуудаг зүйлээ яриад уйлж суусан юм даа, харин тэдний маань нэг нь намайг анхнаасаа бүр гайхшруулдаг хүүхэд байв ерөнхийдөө бол миний үнэн худал гэж байнга итгэж явдаг байсан хэн нь ч юм хэзээ ч юм ингэж л амьдрах ёстой гэж заасан “дүрэмнээс” шал эсрэгээр нь амьдардаг охин байв. Тэр найз маань надад сайн хүндээ сайн гэж хэлээд үсээ нүдэн дээр нь тайрсан явдалаа ярьсан тэр өдрөөс эхэлж БИ өөрөө бүгдийг нь хийж болох бас сонголт байгаа юм байна гэсэн бодол бага багаар төрж эхэлсэн гэхдээ тэр нь зөвхөн хайрын тухай тэгээд сайн болсон хүнээ хүчээр өөрийн болгох гэсэн арга шийдэлд хүрсэн өрөвдөлтэй хүний юм уншиж сууна гэж та буруугаар битгий ойлгоорой энэ бол “жанжин” байх тухай юм шүү хаха. Ямар нэгэн дохио өгөхийг нь чимээгүй ажиглаж эхлээд мэндлэхийг нь эхлээд үйлдэл гаргахыг нь хүлээх биш өөрийн мэдэрч байгаа зүйлээ зөвөөр илэрхийлэх тэгээд нөгөө хүнийхээ сэтгэлийг сонсох тавьж явуулах өөрөө өөрийгөө зовоож хэн нэгний тодорхойлолтонд амьдрах биш хүсээд байгаа зүйлийнхээ төлөө үйлдэл хийж үзээд алдах эрх чөлөөтэй өөрийнхөөрөө амьдрах тухай бичих гээд л будилж сууна. Би хэт их юм мэдэрвэл эсвэл хангалттай зүйл мэдэрч чадахгүй байвал үг үсгээ холбож чаддаггүй сул талтай л даа. За буцаад яриаруугаа ккк нэгэнт манай найз тэгж амьдрах боломж бас байгааг харуулж өгсөн юм болохоор би сайн хүндээ зориглоод хэлсэн юм. Утсаа нээх их дуудуулалгүйгээр утсаа авав, гадаа бөөн шуугиантай шар өнгийн гэрэлтэй жижигхэн нойлд би яриаг нь сонсох гэсэндээ доошоо суугаад ярьж эхлэв одоо яг юу гэж хэлсэнээ нэг бүр санахгүй байгаа ч ямар ч тэнэг хүн сонссон энэ хүн надад сайн юм шиг байна гэж ойлгогдохоор л юм хэлсэнээ бол санаж байна.

Энэ бол миний удаан хугацааны дараа хийсэн анхны жанжин үйлдэл байв тэр үед 5-р ангид байхдаа хайрын захиа дураараа түрүүлж өгсөн явдалаас хойш. Хэн нэгнээс болж өөрөөрөө байж чаддаггүй, багш загнаагүй байсан бол анхнаасаа өөрийгөө өөрчилж амьдрахгүй байсан гэж би гомдллохгүй ээ харин эцэст нь нэг юм эргээд өөрийгөө бага багаар олж байгаадаа баяртай байна. Тэгээд одоо би бага багаар өөрийнхөө хүсдэг юмнуудаа хийж байгаа мэргэжилээ сольсон, зорилгоо өөрчилсөн яг ширэлдэж орооцолдсон утсан дундаас гогцоо олж байгаа юм шиг одоо нэг л хүчтэйхэн татаж жоохон л эвлэгхэн оролдвол утаснууд нь ингэж нэг юм эрх чөлөөтэй болох юм шиг… Гэхдээ хэн мэдэхэв жилийн дараа эсвэл сарын дараа бас л орооцолдож суух юм билүү? харин нэг зүйл л ойлгомжтой би жанжинлаг шийдвэр гаргасаар байх болноо надад тэгэх нь, ийм байх нь хамаагүй амар байна.

♡´・ᴗ・`♡

За дараагийн хүслээрээ уулзацгаая! Хүлээж ханасан бол чи ч бас нэг жанжин үйлдэл гаргах гээд үзээрэй! Ккк

-xoxo

•instagram @unshaped.07

•facebook @unshaped7

--

--