18 нас 18 хүсэл: Хүсэл дугаар 5. Хайрын захиа авах

Pearlnism 🦋
3 min readJan 23, 2022

Энэ хүслийг яг яаж ч тайлбарлах юм lol. Ямартай ч би 18 жил амьдрахдаа тэгээд хамгийн гол нь яг 18-тайдаа хайрын захиа авч үзэх юмсан гэж их боддог байлаа. Бид хэдийн нас ахмад хүмүүсээс сонсдог хайрын түүх, үздэг кинон дээр гардаг тийм нэг уянгын хайрын хэсэг байдагдаа чат эдр гэж байхгүй үед яг нэг хаа ч явж байгаад яаж ч юм найзаараа дамжуулаад ч юм уу эсвэл бие биенээ санаандгүй хараад шууд за энэ л нөгөө “the one” юм байна гээд араас нь гүйж очоод танилцаад… хаха харин тиймээ би ер нь их романтик хүн л дээ lol ❤️ тэгээд одоо бол нэг нэгнийхээ сториноос л танилцдаг болждээ хаха тэхдээ буруу гэж байгаа юм биш интернетээс бие биенээ олсон олон сайхан хосууд байдаг бизээ, харин би хуучин хэв маягийг илүүд үзэх байсан. Захиа, цаасан дээр чин сэтгэлээ ойлгуулах гэж үг үзэг холбон бичсэн хайрын захиа гэдэг чинь ямар нандин байхав тийм биз? ❤️‍🔥

За тэгээд биелэх эсэх нь ямар ч баталгаагүй сонин хүсэл ч гэсэн 18 хүсэл дотроо “Хайрын захиа авах” гэж бичсэн юм тэгээд та бүхний уншиж байгаачлан энэ хүсэл биелээгүй бол би юу гэж энд юм бичээд сууж байхав. Хайрын захиа авсан. Үнэхээээр гоё яг төсөөлж байсанчлан бас их гэнэтийн хайрын захиа, ихэнхдээ хүн нэг өөрөө мэддэгдээ за тэр ч надруу бичиж магадгүй шүү ооё тэ хаха тэгтэл энэ захиа аймар гэнэтийн байдлаар гэнэтийн хүнээс ирсэн юм одоо юу гэмээр ч юм бэ дээ хэн нэг хүн чамд маш хайртай заюу тэгээд чиний ч олж хардаггүй зүйлсийг чинь аль хэдийнээ олоод харчихсан хайрлана жижиг жижиг зүйлсийг чинь анзаарана… бас өгсөн хүн нь өөрөө надаасаа романтик хүн байсан л даа тийм болохоор хайр мэдрэгдсэн зөөлхөн бас хүчтэй нандин миний авч үзсэн анхны минь хайрын захиа байлаа (тэр захиаг би ер нь хүртэх ёстой байсан эсэхээ ч мэдэх юм алга). Дараа эмээ болохдоо гаргаж ирээд уншвал DAMNN би ч badass байжээ хайрлаж дурлаж хаягдаж хаяаад гэж бодох юмсан гэж би их боддог зөвхөн хайр дурлал ч биш бүх зүйл дээр хүссэн зүйлээ хийсэн байна, айж сандарсан ч зоригтойгоор даваад гарчээ, тэгэхэд бууж өгөлгүй хүчтэй зоригтойгоор бас зөөлхөн энэрэнгүй амьдарсан ажээ гэж амьдарлаа эргэн дурсахдаа бодон суух юмсан л гэж. Энэ 18 хүсэл ч бас энэ хүслээс маань л үүдэн гарсан санаа, харамсахгүй юмсан гэсэн айдаснаас минь хамгаалах бамбай гэх юм уу. Амьдрах л хэрэгтэй, зарим хүмүүс 25-тайдаа аль хэдийнээ үхчихдэг зүгээр дараа нь бие нь л булагддаг юм гэж хаа нэг газар уншиж байсан би лав үнэн гэж бодож байна тэрбумтан их наядтан (ийм үг байдаг ч юм уу lol) болно гэж би лав боддоггүй ээ би зүгээр амьдармаар л байна жинхнээсээ амьсгалахыг хэлээгүй шүү! зарим хүмүүс бидний дунд үүрд амьдардаг Бавуугийн Лхагвасүрэн, Freddie Mercury, Жэй Гейтсби… гээд л.

Энийг уншиж буй хэнбугайд ч би хайрла дурла гэж хэлмээр санагдлаа тэгээд хайрласан хүнээ чин сэтгэлээсээ хайрла. Захидал өгсөн хүн бид хоёр юу болсон бэ гэж үү? тэр илүү дэлгэрэнгүй асуудал болж дараа нь бүр бие даасан бичвэр болж бичигдсэн нь зүгээр байхаа lol.

Хэн нэгэн хүнд сайн гэдгээ хэлэхийг хүссэн ч яг яаж гэдгээ мэдэхгүй байгаа бол Захидал бичиж өгөхийг би зөвлөж байна (согтуудаа лав битгий залгаарайдаа манайхаан lmao-speaking from experience💀) нөгөө хүн чинь баттай чинийх болно гэж хэлэхгүй ч хүчтэй сэтгэгдэл үлдээнэ гэдгийг бол амлаж байна. За удахгүй уулзая!

Ciao

-xoxo

  • instagram @unshaped.07
  • facebook @unshaped7

--

--