18 нас 18 хүсэл Хүсэл дугаар 4. Цагаан хоолтон Perla 🤍

Pearlnism 🦋
5 min readDec 27, 2021

Миний энэ дэлхий дээрх хамгийн их гайхдаг байсан зүйлсийн нэг бол цагаан хоолтон байх явдал байлаа л даа, тэгээд 18 хүслээ бичиж суухдаа за одоо л туршиж үзэхгүй юм бол хэзээ туршиж үзэх юм бэ? гэж бодоод хүсэл дотроо шингээсэн нь 7 хоногийн (бараг л) турш яаж үргэлжилсэн тухай энд бичиж үлдээе.

Америкд байхад надтай амьдарч байсан Литваас 🇱🇹 ирсэн эгч маань цагаан хоолтон хүн байлаа, миний хувьд бол хамгийн анх удаа яг мах иддэггүй хүн харж байгаа маань тэр тэгээд л гайхдаг байлаа үгүй ээ яаж ингэж амьдардаг байна аа? тэ? би чинь Монголоос ирсэн хүн байгаашдээ махаа л идэж өвлийг давдаг мах бол бүх хоолонд ордог бараг ганц төмс л байвал янз бүрийн ногоо энээ тэрээ гэхгүйгээр махаа идээд л насан туршдаа амьдарч чадах хүн байхгүй юу, би. Америкд нээрээ мах нь ер нь амтгүй байсаан хаха аргагүй л дээ тэр их хүн гэдэг чинь тэрийг дагаад хоол хүнсний нөөц чанар гээд л өөр өөр болоод ирдэг байлгүй ямартай ч Монголынхоо махаа санаж санаж ирчээд нэг долоо хоног цагаан хоолтон байж үзэх юмсан гэж бодсоор тэр хүслээ биелүүлвээ.

За яг 7 хоног яг таг үргэлжлээгүй л дээ хаха угаасаа чадахгүй юм байна лээ гэхдээ энэ цагаан хоолтны аялалаасаа дуртай байнга хийж иддэг нэг хоолтой болсон.

DAY 1 :Мэдээж махгүй хоол гэхээр толгойнд ямар ч хоолний санаа орж ирэхгүй байхаар нь ганц хийдэг юмаа хийв — Pinterest -ээсээ хайваа vegan food ideas гээд lol. За тэгээд 7 хоногийнхоо эхний өдөр Fried rice хийж идэхээр сонголоо ёо надад үнэхэээр надад таалагдсан 💓 тэр нь яг миний анх удаа Fried rice идэж үзэж байгаа маань тэгээд дотроо “Хүүе ер нь тэр чигтээ цагаан хоолтон болчихдог ч юм билүү?” аая тэ хаха тэгж бодчихсон байж байгаад дараа дараагийн өдрүүдийн хоолнуудаараа нүүрлүүгээ яг харагдаач! гээд цохиулсан байдаг юм. 😹 Fried Rice — 10/10

I can eat the whole thing at one time lol fried rice was delicious

DAY 2 :Дараагийн өдөр нь хар шошоор хийсэн котлет маягийн юм хийж идсэн нэг хазаад л хаясан😝 Цагаан хоолтон хүмүүс хар шошоор махыг нь орлуулаад тийм бургер хийж иддэг гэж сонсоод бас сэтгэгдэлүүдийг нь уншаад баярлаж баярлаж хийснийг минь яаана бүр яаж тийм зүйл идэх юм бэ л гэж бодогдсон гэхдээ мэдээж миний л амталгаагаар ш дээ бусад хүмүүст эсвэл танд ч таалагдаж магадгүй. Тэгээд тэр өдөр бараг юм идэлгүй унтсан гэсэн үг. lol. Шошоор хийсэн котлет — 2/10

i know it looks good but it was sooooo bad

DAY 3 :Харин Day 3 -н хоол бол “Pumpkin Soup” жижигхэн хулуу аваад хальслаад тэгээд эхлээд жижиг жижиг болгож хувааж чанаж байгаад зөөлрөөд буцлаад ирэнгүүт нь холигчинд хийгээд бүгдийг нь холиод өтгөн тийм creamy амттай шөл гарсан үнэхээр гоё байсан би бол нэг долоо хоногт нэг удаа ч юм уу хийгээд идээд байж чадах л юм байна лээ. Өөрөө өтгөн болохоор тийм ч их идэгддэггүй бага хийх хэрэгтэй юм шиг санагдсан тэгээд хулуу чинь өөрөө өвөрмөц амттай болохоор сонгино сармис давс байхад л өөр янз бүрийн зүйл хэрэггүй байсан. Гэхдээээ жоооохон ажиллагаатай жишээ нь хулууг зүгээр ногоо арилгагчаар хальснаас нь салгах бол хэцүү л юм байна лээ бас яг буцлаад тогоон дотор байхад нь дээрээс нь хийгээд буталдаг бутлагчтай байвал илүү амар байх байсаан надад холигч л байсан болохоор буцалж байгаа юмыг тогооноос нь гаргаад л холигч руу хийгээд л бутлаад буцааж хийх нь бас энийгээ хэд хэдэн удаа давтаж хийх ёстой болсон нь ажиллагаатай санагдсан гэхдээ энэ яг төхөөрөмжний дутагдлаас илүүтэй миний залхуугийнх л байх л даа. хаха. Тэгэхээр Pumpkin Soup — 7/10

DAY 4 :За дараагийн хоол бол төмс мөөгөөр хийсэн банш i knowww балай сонсогдож байна уу? гэхдээ үнэн дажгүй амттай байсан шүү амлая! тэгэхээр банш хийж байгаа юм шиг л хийнэ гэхдээ махны оронд нухсан төмс бас жижиглээд шарсан мөөг байна л гэсэн үг. Надад бол таалагдсан зүгээр олон удаа хийгээд гартаа оруулчихвал оройн хоол болгож идээд байвал зүгээр санагдсан. Төмс мөөгтэй банш — 7/10

За энд хүрээд л цагаан хоолтон байхаа зогсоосон юмдаа, нэгдүгээрт санаа дагаад л тэгсэн байх гэхдээ яагаад ч юм бие жоохон тамиргүйдээд үс унаад байгаа юм шиг санагдсан. Хоёрдугаарт идэж байгаа хоолнуудаа яг үзэн яадаад байгаагүй ч бас дуртай амтархан идээд байсан юм бас байгаагүй. Тэгээд ер нь би өөрөө гэнэт нэг долоо хоног сонгож авангуутаа шууд мах идэхгүй байхаар сэтгэл санаанд ч бие махбодод ч шок болсон нь ойлгомжтой байх.

Нэг сайтнаас олж уншлаа л даа, цагаан хоолтон чинь өөрөө дотроо зөндөө төрөлтэй байдаг юм байна тэгээд доор ерөнхийлөөд ойлгосноороо тайлбарлаад биччихлээ. /сүү өндөгийг амьтнаас гаралтай гээд идэггүй юм байна л даа харин доорх цагаан хоолтны төрлүүдийн зарим нь сүү зарим нь өндөг зарим нь хоёуланг нь иддэг юм байна./

  1. Laco-Vegetarians: Мах иддэггүй ч сүү сүүн бүтээгдэхүүн ашигладаг.
  2. Ovo-Vegetarians: Өндөг иддэг.
  3. Lacto-Ovo Vegetarians: Сүү, өндөг хоёуланг нь хүнсэндээ хэрэглэдэг.
  4. Vegans: Мах, сүү, өндөгнөөс гадна амьтнаас гаргасан бүхий л төрлийн хүнсийг огт хэрэглэдэггүй.
  5. Pescatarians: Улаан мах хэрэглэдэггүй ч зөвхөн далайн гаралтай хоол хүнсийг иддэг. Загас гэх мэт
  6. Pollotarian: Цагаан мах иддэг. Тахиа, загас…
  7. Flexitarian: Хүссэнээ иддэг ч тодорхой хэмжээ дэглэмийн дагуу иддэг.

Энийг эхлээд олж уншсан бол яадаж цагаан мах ч юм уу ашигладаг цагаан хоолтны төрлийг нь сонгохгүй юу lol гэхдээ мэдээж цагаан хоолтон болно гэдэг бол амьдралын чухал шийдвэр мөнөөсөө мөн бас шалтгаан хэрэгтэй байдаг зарим хүмүүс эрүүл мэндийн асуудлаасаа болоод цагаан хоолтон болдог бол зарим хүмүүс амьтдыг хайрлах үүднээс энэ амьдралын хэв маягийг сонгодог харин зарим нь зүгээр л махны амтанд дургүй байдаг гэх мэт харин надад бол мах идэхгүй байх шалтгаан байхгүй дээрээс нь бүр маханд дуртай хүний хувьд одоохондоо цагаан хоолтон бүр мөсөн болох гэдэг бол боломжгүй санаа хаха.

За дараагийнхаа хүслээ биелүүлчихээд уулзацгаа!😉

-S-xoxo-

  • instagram @unshaped.07
  • facebook @unshaped7

--

--